Спорт уу ? Эсрдэл үү ?
Монголчууд бид их спортлог хүмүүс юм шиг
санагдлаа...
Нийслэлийн иргэд маань
зундаа уртын харайлтаар, өвөлдөө уран гулгалтаар үнэ төлбөргүй хичээллэх юм.
Урин дулааны цагт энд тэнд тогтсон усан дээгүүр хөгшин залуугүй харайж, хүйтэн
сэрүүний улиралд цас мөсөн дээгүүр гулгацгааж байна.
... Хүүе хүүе тэр эмээ юу
юугүй гулгачихлаа очиж түшиж авахгүй бол өнхрөөд унах нь. Одоо ингээд 12 сар
гараад л халтиргаа гулгаа эрс ихэсдэгтэй холбож өнөөдрийн дугаараа бэлтгэе.
-За сайн баина уу? Эмээ,
таныг чинь халтираад унах нь гэж бодсон чинь та ч харин их сурцтай гулгаж байх
шивдээ. Хүйтэн сэрүүний улирал эхэлснээс явган хүний болон машины зам, ер нь
хаа сайгүй л халтиргаа ихэссэнээс иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.
Энэ тал дээрхи таны бодол?
- (Иргэн1) Өөө эмээ нь ч ийм
замаар явсаар байгаад бараг гулгаж сурч байх шиг байна даа. Жил бүрийн л өвөл
бид ийм асуудалтай тулгарах юм. Үнэндээ бол халтиргаанаас сэргийлж байна гэх
нэрийдлээр замаар нэг элс, давс цацдаг. Энэ нь сэргийлэх тал дээр бага сага
нэмэр болж байгаа ч нөгөө цацсан элс, давс нь замын шороо, хайлсан цастай
холилдоод зунгааралдсан л юм болох юм. Халтиргаа нь багассан ч хүмүүс ийм
замаар явахаасаа халширах нь их. Арга ч үгүй биз дээ гутал хувцасаа шавар
шавхай болгохыг хэн л хүсэв гэж. Тиймээс нийслэлийн удирдлагаас энэ тал дээр
арай илүү үр дүнтэй, олон талын арга хэрэглээсэй гэж хүсч байна.
-За бидэнтэй санал
бодлоо хуваалцсан танд баярлалаа болгоомжтой яваарай та
- (Иргэн2) Халтиргаатай зам
дээр иргэд болгоомжтой явж гарцаараа гарахаас гадна жолоочид машиндаа зуны
дугуйтай замын хөдөлгөөнд их оролцож үүнээс үүдээд халтиргаатай зам дээр осол
гардаг. Уг нь өвлийн дугуйтай явбал осол арай л багасах байх гэж иргэн миний
хувьд боддог. Зохих байгууллага нь энэ асуудлыг шийдэх арга хэмжээ авч хяналтаа
тавиасай.
Хотын гудамжаар холхиж биш гулгаж яваа ард
иргэд маань спиртлэг эсвэл спортлог аль нь ч биш зүгээр л өөрсдийн аюлгүй тав
тухтай байдлыг хангасан орчинд амьдрах хүсэлтэй байгааг нь бид нэвтрүүлгээрээ
дамжуулан уламжилж байна.
No comments:
Post a Comment