Sunday, April 14, 2013

РТВС-ын радио станц (хөтөлбөр)



(9.30-9.40)
Сайн байцгаануу? Тэмүүлэлрадио станц эхлэж байна.Өнөөдрийн дугаарыг сэтгүүлчийн 2а ангийн Саруулзаяа Чимэгбаяр нар хүргэнэ. Багш оюутнуудда өглөөний мэндийг хүргэээд Гэгээн өглөө булангаа  хүргэж байна.

Аргын тооллын:
2013.3.5 Мягмар гараг
설명: http://stat.gogo.mn/staticcontents/horoscope/images/jidu.gif
Билгийн тооллын:
23. Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр
설명: http://stat.gogo.mn/staticcontents/horoscope/images/jidu.gif
Наран ургах шингэх:
07.30-18.32
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал 18 цаг 14 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Үргэлжлүүлээд та бүхэндээ өнөөдрийн цаг агаарын мэдээг хүргье. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө +2 градус үүлшинэ,  шөнөдөө -12 градус үүл багасна.
(Өглөө шиг эх орон)
(11:10-11:20)
Одоо хөгжмийн завсарлагаа хүргье
Өнөөдөр та бүхэндээ дэлхийн сонгодогуудын нэг болох Людвиг Ван Бетховен-Сарны сонатыг бяцхан мэдээллын хамт хүргэж байна.
20-хон настай гоо үзэсгэлэнт гүнгийн авхайд ухаангүй дурласан суут хөгжмийн зохиолчийн толгойд юу орсон бол? Өөрийн шавь Жюли Гичардиг санагалзахдаа Бетховен 1801 онд сарны сонатыг бичжээ.  Хөдөөгийн хотоос нийслэд ирж шавь нь болсон язгууртан гаралтай хөгжмийн их авьяас, аливаа зvйлд шаламгай ч хөнгөн хуудуу явдалтай 17 настай Жульетта Гвиччарди бүсгүйд Л.В.Бетховен дурлаж уран бүтээлээрэ цууд гарч их мөнгөтэй болж түүнийг эхнэрээ болгож авна гэж мөрөөдөх болов Ер нь бол хөөрхөн бүсгүйчүүлд хөл алддаг эр байсан хийгээд энэ удаа халуун дурлалдаа шатаж түүнд үнэ төлбөргүй хичээл зааж байв. 1801 оны зун Унгарт хайртай бүсгvйтэйгээ Брунсвик-Коромпа эдлэн газарт амралтаа өнгөрvvлж байхдаа Жульетта бүсгvйд зориулан "Сарны соната" гайхамшигт бүтээлээ туурвисан сүүдрэвч нь єнєєг хүртэл яг хэвээрээ хадгалагдан иржээ. Гэтэл єрсєлдєгч гарч ирж Жульетта бүсгүй гүн Р.Галленбергтэй сууж Итали явжээ. Жульетта бүсгүйд зориулан хайр сэтгэлээ илчлэн бичсэн алдарт "Сарны соната" бүтээл нь хожмын үеийн шилдэг романтик хөгжмийн зохиолчдын уран бүтээлчдийн эхлэлийг тавьжээ. Агуу бүтээл бүхэн эмэгтэй хүнээр хөглөгдөн төрдөг мэт санагдан. Ай, яасан гуниглуун, яасан сайхан.
(12:5-1:20)
Сонин хачин мэдээ мэдээллээр дүүрэн Хачиртай мэдээ өдрийн хөтөлбөр эхлэж байна. Хүн бүрийн мэддэг алдарт зохиолч Шекспирийн тухай олонд мэдэгдээгүй 10 баримтыг дэлгэж байна.
1.Агуу жүжгийн зохиолчийн амьд үеийнх нь цор ганц хөргийг олонд дэлгэн үзүүлсэн ч яг хэрэг дээрээ Шекспир ямар дүр төрхтэй хүн байсныг одоог хүртэл хэн ч баттай хэлж чадаагүй байна.
2. 18 настай Шекспир нутгийн хөрөнгөтний охин 8 насаар эгч Анна Хатаутай гэрлэсэн нь бүсгүй жирэмсэлсэнтэй холбоотой байсан. Залуу Шекспир Вустер хотын хамба ламаас гэрлэлтийг нь албан ёсоор адислахыг хүсэх хэрэгтэй болж байжээ.
3. Аннад Шекспирийн гэрээслэсэн 2-р зэргийн орнь ерөөсөө ч доромж бэлэг байгаагүй харин ч эсрэгээрээ гэр бүлийн анхны хэвтрийг санагдуулах романтик бэлэг тэмдэг байжээ.
4. Шекспирийн жүжгүүдэд үйл явдал еврөпийн өнцөг булан бүрт түүний дотор Франц, Италид өрнөдөг ч гэсэн, зохиолч өөрөө Англиас гарч үзээгүй нь лавтай.
5. Шекспир англи хэлэнд 1700 шинэ үг нэмж баяжуулсан.
6. Түүний алдарт Лир Ван жүжгийн төгсгөл нь эмгэнэлтэй хэмээн 150 жилийн туршид үзэж байснаас энэ бүх хугацаанд энэ бүх хугацаанд эл бүтээлийг жинхэнэ эхээр нь хэн ч найруулан тавиагүй.
7. Жүжгийн зохиолчийг амьд байхад нь хамгийн алдартайд тооцогддог байсан Венера Адонис хоёр шүлгийг одоо мэддэг хүн маш цөөхөн.
8. Дор хаяж хоёр ч жүжиг нь зохиолчийн утга зохиолын өвөөс ул мөргүй алга болсон.
9. 12 дахь шөнө, Комедий ошибок жүжгүүдэд байх түүний дуртай ихрүүдийн тухай дүрийг тэрээр амьдралаасаа олж авчээ. 1585 онд тэр ихэр хүүхэдтэй болсон бөгөөд хүү Хемнет нь хүүхэд насандаа өөд болж, харин охин Жудит нь 77 насалсан байна.
10. Шекспирийн бүтээлээр хийсэн хамгийн анхны кино бол Жон хааны амьдрал бөгөөд гол дүрд Английн алдарт жүжигчин Герберт Бирбом Три тоглосон. Киног 1899 онд бүтээжээ.
Та бүхний мэдлэгт бага ч гэсэн нэмэр болсон байх гэж бодож байна. Харин дараагийн булангаараа та бухэнд сургамжит өгүүллэгээс сонордуулая.
                                             Барималчины алдаа
Эрт цагт нэгэн алдарт барималчин амьдарч байжээ. Тэр хүмүүсийн барималыг хийхдээ өөрөө ч ялгаж чадахааргүй тийм  адил хийдэг байж гэнэ. Нэг өдөр мэргэн зурхайч түүн дээр ирээд үхэл ойртож ирсэнийг дуулгахаад мэдээж хэрэг тэрээр бусдын нэгэн адил үхлээс ихэд айж, зугтах арга сүвэгчилэн хайж л дээ. Ингээд өөртэйгөө ив ижилхэн 11 баримал хийж тавиад, эрэлгийн элч хаалга тогшмогц тэдгээр барималуудын дунд орж зогсоод амьсгаагаа түгжиж гэнэ.
   Үүнийг харсан эрлэгийн элч нүдэндээ ч үл итгэн гайхаж гэнэ. Бурхан хүнийг бутээхдээ хэзээ ч 2 ижил хүнийг бүтээдэггүй гэдгийг хүн бүхэн мэддэг. Бурхан хэзээ ч хуулбар хийдэггүй бөгөөд жинхэнэ эх дүрийг ганцхан хувь бүтээдэг. Гэтэл юу болох нь энэ вэ? 12 ав адилхан хүмүүс байдаг. Тэр зөвхөн нэг л хүнийг аваачихаар энд ирсэн шүү дээ...
    Эрлэгийн элч ялгаж чадаагүй тул яаран сандран буцлаа. Буцаж ирээд бурханаас та чинь юу хийчихээ бэ? Тэнд чинь ав адилхан 12 хүн байж байдаг, гэтэл би зөвхөн нэгийг нь л авч ирэх ёстой байсан шүү дээ. Би яаж ялгаж таних ёстой юм бэ гэж асуужээ.
    Бурхан инээгээд эрлэгийн элчийг гараараа дохин ойртуулад тэдгээрийн дотроос жинхэнэ хүнийг яаж олох түлхүүрийн үгийг чихэнд нь хэлж өгөөд За чи одоо явж барималчны нуугдаж байгаа өрөөнд ороод энэ үгийг хэл гэжээ. Эрлэгийн элч тээнэгэлзэнгүйгээр Энэ бүтэх болов уу гэж асуув. Бурхан хариуд нь санаа зоволтгүй ээ очоод оролдоод үз гэжээ.
  Ингээд эрлэгийна элч барималчны нуугдсан өрөөнд орж ирмэгцээ бурханы зааж өгсөн ёсоор хэн нэгэнтэй харицаж байгаа юм шиг Ноёнтоон~ нэгээс бусдийх нь бүх зүйл төгс төгөлдөр болжээ. Та маш сайн ажиллажээ. Гэхдээ нэг зүйлийг анзаараагүй байна. Энэ чинь таны алдаа болж гэлээ. Барималчин нуугдаж байснаа ор тас мартаж түүний өмнө үсрэн гарч ирээд Алдаа гэнэ үү? Гэж асуужээ. Эрлэгийн элч ингээд чи надад баригдлаа. Өөрийгөө нуугдаж байгаагаа мартсан чинь л чиний цорын ганц алдаа байжээ гэжээ.
 

Энэ өгүүллэгээс бидний ойлгож авах ёстой зүйл бол хүн өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй биедээ хир халдааддаггүй зан нь л хамгийн том алдаа нь болж байдаг юм.


Оютнууд маань сургууль дээр болж буй үйл ажлыг тэр болгон дор бүрт нь мэдэж амжилгүйгээс болж цагийг нь тулгаж аливаа зүйлийг хийдэг. Тиймээс энэ удаагийн Халуун Зар буландаа ойрын хугацаанд сургууль дээр зохиогдох үйл ажлуудыг сонордуулъя.
·         03сарын 07 ны 15 цагаас Эх хэл,  өв уламжлал Ёс заншлын баяр тэмдэглэх тул оюутнууд идэвхитэй оролцоно уу.
Зохиогдох уралдаан тэмцээн:
-Монгол хэл бичиг, уран зохиол,түүх, улс төрийн хичээлийн чиглэлийн дагуу асуулт хариултын тэмцээн
-Түргэн хэллэгийн тэмцээн
-Монгол наадгай
-Дайралцаа
-Ерөөл магтаал, оньсого
-Зүйр үг, хэлц үг хэллэг
Тэмцээнд оюутнууд багаар оролцоно. Нийт багш оюутнууд үндэсний хувцастайгаа ирнэ.
·         Жил бүр зохиогддог хаврын спортын наадам 2013 оны 3 сарын 9, 10 нд Баянгол дүүргийн 28р дунд сургуульд болно. Тэмцээнд бүх анги хамт олон болон тэнхимийн баг бүрэлдэхүүн оролцох боломжтой. Илүү дэлгэрэнгүйг зарлалын самбараас харна уу.
·         Кино клуб энэ улиралд М.Батзориг багшийн удирдлаганд ажиллах болсон тул сонирхож байгаа оюутнууд урлах эрдмийн тэнхимийн эрхлэгч Г.Оюунчимэг багшид бүртгүүлнэ үү. 2013 оны 3 дугаар сарын 15 наас эхлэн баасан гариг бүрт 15 цагаас 201 тоот ангид хичээллэнэ.
·         Хадгаламж банк оюутны тэтлэгийн картыг 3 сарын 10ныг хүртэл үнэ төлбөргүй нээж өгч байна. Утас : 1881
Энэ хүрээд манай  өдрийн хөтөлбөр өндөрлөж байна. Нийт багш оюутнууддаа ажлын болон сурлагын өндөр амжилт хүсье ! Эфирт сэтгүүлчийн 2а ангийн оюутан Чимэгбаяр Саруулзаяа

Миний хийсэн сурвалжлага



Спорт уу ? Эсрдэл үү ?
  Монголчууд бид их спортлог хүмүүс юм шиг санагдлаа...
Нийслэлийн иргэд маань зундаа уртын харайлтаар, өвөлдөө уран гулгалтаар үнэ төлбөргүй хичээллэх юм. Урин дулааны цагт энд тэнд тогтсон усан дээгүүр хөгшин залуугүй харайж, хүйтэн сэрүүний улиралд цас мөсөн дээгүүр гулгацгааж байна.
... Хүүе хүүе тэр эмээ юу юугүй гулгачихлаа очиж түшиж авахгүй бол өнхрөөд унах нь. Одоо ингээд 12 сар гараад л халтиргаа гулгаа эрс ихэсдэгтэй холбож өнөөдрийн дугаараа бэлтгэе.
-За сайн баина уу? Эмээ, таныг чинь халтираад унах нь гэж бодсон чинь та ч харин их сурцтай гулгаж байх шивдээ. Хүйтэн сэрүүний улирал эхэлснээс явган хүний болон машины зам, ер нь хаа сайгүй л халтиргаа ихэссэнээс иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Энэ тал дээрхи таны бодол?
- (Иргэн1) Өөө эмээ нь ч ийм замаар явсаар байгаад бараг гулгаж сурч байх шиг байна даа. Жил бүрийн л өвөл бид ийм асуудалтай тулгарах юм. Үнэндээ бол халтиргаанаас сэргийлж байна гэх нэрийдлээр замаар нэг элс, давс цацдаг. Энэ нь сэргийлэх тал дээр бага сага нэмэр болж байгаа ч нөгөө цацсан элс, давс нь замын шороо, хайлсан цастай холилдоод зунгааралдсан л юм болох юм. Халтиргаа нь багассан ч хүмүүс ийм замаар явахаасаа халширах нь их. Арга ч үгүй биз дээ гутал хувцасаа шавар шавхай болгохыг хэн л хүсэв гэж. Тиймээс нийслэлийн удирдлагаас энэ тал дээр арай илүү үр дүнтэй, олон талын арга хэрэглээсэй гэж хүсч байна.
-За бидэнтэй санал бодлоо хуваалцсан танд баярлалаа болгоомжтой яваарай та
- (Иргэн2) Халтиргаатай зам дээр иргэд болгоомжтой явж гарцаараа гарахаас гадна жолоочид машиндаа зуны дугуйтай замын хөдөлгөөнд их оролцож үүнээс үүдээд халтиргаатай зам дээр осол гардаг. Уг нь өвлийн дугуйтай явбал осол арай л багасах байх гэж иргэн миний хувьд боддог. Зохих байгууллага нь энэ асуудлыг шийдэх арга хэмжээ авч хяналтаа тавиасай.
  Хотын гудамжаар холхиж биш гулгаж яваа ард иргэд маань спиртлэг эсвэл спортлог аль нь ч биш зүгээр л өөрсдийн аюлгүй тав тухтай байдлыг хангасан орчинд амьдрах хүсэлтэй байгааг нь бид нэвтрүүлгээрээ дамжуулан уламжилж байна.

Миний ээж (хөрөг)



Би анхны харцаар дурлаж болно гэдэгт итгэдэг ( хөрөг )
Өглөө ээжийнхээ хажууд хэвтэж байхдаа би өмнө нь огт анзаардаггүй байсан зүйлсээ олж харлаа. Санаа зовох асуудал огт байхгүй шүү охин минь гэж надад үргэлж хэлдэг атлаа сайхан царайных нь ард нууугдсан гунигыг би одоо л харж байна.
"Амьдрал хэмээх жаргал зовлонгоор нэхсэн торон дотор" бусдын л адил амьдарч яваа ээжийг минь Цэнд-Аюуш гэдэг. Хөндлөнгийн хүний нүдэнд бол 45 орчим насны намхан нуруутай, шар царайтай, нилээд өтгөндүү шаргал үстэй, тас тас хийсэн чанга яриатай, нүдэнд дулаахан энэ хүн бол миний хувьд нүдээ нээсэн цагаасаа хойш харсан хамгийн хөөрхөн эмэгтэй юм. Бусдын нүдэнд ийм ч миний сэтгэлд үргэлж залуугаараа байдаг ээж минь дув дугуй давхраатай алаг нүднийхээ ойролцоох хэдэн үрчлээг  энгэсгээрээ чадан ядан далдалсан нь " улаанбаатарын замууд дээр тавигдсан нөхөөс " шиг ядруухан аргалж байгаа мэт харагдаж байлаа. Бас бор шаргал өнгөөр будсан үснийх нь угаас түрэн ургаж буй буурал үсийг нь одоо л анзаарч байгаа минь энэ.
Ээж минь 1969 оны 01 сарын 01ны өдөр Сүхбаатарын 3 дахь охин болон Улаанбаатар хотод мэндэлжээ. Үсээ 2 салаа сүлжин, орос форм өмссөн охин нийслэлийн 53р сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшин эмнэлгийн цагаан нөмрөг нөмрөх эмч биш ч гэлээ тэднээс дутуугүй сайн сувилагч болон Баянзүрх дүүргийн эмнэлэгээс ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Ээж маань одоог хүртэл эмнэлгийн салбартаа ажилласаар байгаа.
Гаднаасаа бол хүүхэд шиг гэнэн, бодлогогүй ч юм шиг үргэлж л инээж явдаг ээжийн минь хэлсэн үг зөвлөсөн зөвлөгөөнүүд надад маш их зүйлсийг ойлгуулдаг. Би хэнтэй ч билээ дээ ойлголцож чадалгүй маргалдаад нэг их сэтгэлээр унаж байсан үе байсан санагдаж байна. Энэ үед ээж урдаас минь харж суугаад нилээд нухацтай юм шиг мөртлөө бас санаашрангуй царай гаргангаа "Чи хэзээ ч , хэнийг ч хуурч байгаагүй. Гэхдээ бусад хүмүүс чамайг хуурахыг чи зөвшөөрдөг. Тэд чамайг үнэн хэрэгтээ хэн болохыг чинь олж мэдэхийг тэгж их хэчээгээгүй. Тэгсэн хирнээ чамайг хэн байх ёстойг хялбархан гэгч нь бодоод олчихсон. Тэд чамайг чамаар биш, өөрсдийнхөө төсөөлж бодсон тэр огт өөр хүнээр төсөөлж хайрладаг. Харин тэд жинхэнэ чамайг үе үе олж харахаараа чамайг өөрсдийг нь хуурсан гэж буруутгадаг" гэж хэлж байсан үг нь бодлоос минь гардаггүй юм.
Би анхны харцаар дурлаж болно гэдэгт итгэдэг. Учир нь би анх нүдээ нээсэн цагаасаа л ээжийгээ хайрлаж эхэлсэн.
                                                Сэтгүүлч 2а С.Саруулзаяа

Миний дуртай дуу


Бийрээр мөнхлөгдсөн бишрэм гоо сайхан




Гадаад хэлний шинэ үг цээжлэх хөгжилтэй аргууд

“Дургүйд хүчгүй” гэгчээр, нэгэнт сонирхолгүй санагдсан зүйл хичнээн чухал байсан ч хүний толгойд цээжлэгддэггүй. Дүрмийн хатуу ном уншиж суухын оронд уралдаант тоглоом тоглож, өнгийн картан дээр бичих зэрэг дараах хөгжилтэй аргуудаар үгийн сангаа баяжуулах нь хамаагүй үр дүнтэй.
1. Картууд дээр бичих
Жирийн уйтгартай толь бичиг харан суухын оронд гар аргаар хийсэн өнгийн карт ашиглаж үг цээжлэх нь илүү сонирхолтой, амар хялбар юм. Хоёр талдаа өөр өөр өнгөтэй, хатуувтар цаасыг 4x6 инчийн хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэйгээр хайчлана. Олон байх тусмаа сайн. Тэдгээр хайчилсан картныхаа нэг талд сурах гэж буй шинэ үгээ, дуудлагатай нь нөгөө талд нь тэр үгний орчуулгыг, утгатай нь бичээрэй. Наад зах нь 50 ширхэг шинэ үгийг ийн бичээд, цааснуудаа бүдүүн утас ашиглан холбоорой. Чөлөө зав гарах тоолондоо картуудаа харж, нэг нэгээр нь цээжилнэ. Хэрэв энэ арга танд үр дүнтэй санагдвал дахин 50 үгийг ийм маягаар тогтоогоорой. Хэдэн сарын дараа гэхэд та багц дүүрэн шинэ үгийг оюундаа нэмэрлэсэн байх болно.
2. Үгийн сүлжээ бөглөх
Интернэтээс үнэгүй үгийн сүлжээнүүдийг хэвлэн аваад, ажлаа, эсвэл хичээлээ тарж гэртээ очсон хойноо бөглөөрэй. Магадгүй та эхлээд “easy” буюу “хялбар” гэдэг түлхүүр үгийн тусламжтайгаар амархан бөгөөд үр өгөөжтэй үгийн сүлжээнүүдийг олж болох юм. Ингэх нь таныг ямарваа үгийг утга, тайлбараар нь хөөж олох чадварыг нэмэгдүүлнэ. Хичээнгүйлэн бөглөсний эцэст бүх нүдийг нь дүүргэсэн үгийн сүлжээгээ хараад, бахдалтай нь аргагүй инээмсэглэх ямар сайхан гэдгийг та юу эс андах вэ.
3. “Hangman” тоглох
Та найзууд, гэр бүл, ажлын газрынхантайгаа завсарлагаа, цайны цагаар “hangman” тоглож оюунаа сэргээгээрэй. Гол нь таны хамт тоглох хүмүүс таньтай адил гадаад хэлний үгийн сангаа дээшлүүлэх хүсэлтэй байх ёстой. Таны хамт олон, багийн бүрэлдэхүүний гишүүд өдөр бүр шинээр олж мэдсэн 5 сонирхолтой үгээ ажил дээрээ ирээд таалгадаг байвал ямар вэ? Өөрсдийгөө сорьсон ийм уралдаант тоглоомууд таны стрессийг тайлахаас гадна мэдлэгийг дээшлүүлнэ. Хэл сурна гэдэг “толгой өвтгөсөн” ажил байхаа больсон юм шүү.
4. Дуу хураагуур дээр бичиж авах
Гар утасныхаа дуу хураагуур дээр, шинээр цээжлэх үгсээ чангаар хэлж бичээрэй. Нэг үгийг хурдан, удаан, үеэр нь салгасан гээд гурван хэлбэрээр хэлж хадгалвал бүр сайн. Үг бүрийн дараа монгол утгыг нь хэлэхээ мартуузай. Өөрийнхөө хоолойгоор үг сонсох нь танд илүү ойр дотно санагдах тул, хурдан тогтоогдох болно. Энэ нь ялангуяа сонсголын ой сайтай хүмүүст илүү тохирно. Жишээ нь та нэг сонссон дууныхаа үгийг өөрийн мэдэлгүй цээжилчихдэг бол энэ аргыг туршаад үзэхийг зөвлөе.
5. Найзууд, гэрийхэнтэйгээ шинэ сурсан үгээ оролцуулж ярих
Яг гурван удаа л хэрэглэчих. Тэгээд л таны цээжинд аяндаа ороод ирнэ. Шинэ үгийг цээжлэх хамгийн үр дүнтэй арга бол түүнийгээ өдөр тутмын үг яриандаа хэрэглэх юм. Хэрэглэж заншихгүй юм бол таны цээжилсэн үгс нэг мэдэхэд л мартагдчихна. Жишээ нь, англи хэлний “cool”, “nice”, “like” зэрэг үгсийг манай залуус өргөнөөр хэрэглэдэг. Ийм төрлийн үгс байнга хэрэглэгдэх чанартай учраас хамгийн хурдан түгэн дэлгэрдэг юм.
6. Үгийг дотроо хөгжилтэйгөөр ургуулан бодох
Шинэ үгийг үеэр нь салгаж унш. Тэгээд эхний, эсвэл төгсгөлийн үе нь дангаараа ямар утга илэрхийлж байгааг бодож олоод, түүнийг үгийн үндсэн утгатай холбож ойлгож болно. Жишээ нь: peacock буюу англиар тогос гэсэн үгний эхний “pea” үе нь вандуй гэдэг утгатай. Тэгвэл тогос шувууны толгой вандуйны хэлбэртэй төстэй гэдгийг та анзаарч байсан уу? Эсвэл дуудлагыг нь албаар хатуу болгож хэлээд үзээрэй. Монгол үгтэй төстэй сонсогдож болох юм. Жишээ нь bold гэдэг үгийг “монголчилж” уншвал Болд хэмээх хүний нэртэй яг ижилхэн дуулдана. Энэ мэтчилэн ургуулан бодох чадвараа ашиглаж үг цээжлэх нь маш хөгжилтэй, энгийн арга юм.
7. Дуу зохиох
Та нэг өдөрт 25 шинэ үг цээжлэх зорилго тавьсан байлаа гэж бодъё. Тэгвэл тэр 25 үг тус бүрийнхээ хойно монгол утгыг нь оруулаад, өөрийнхөө дураар ая зохион, дуу болгох гээд үзээрэй. Жишээ нь “Маамуу нааш ир”-ийн аялгуун дээр “Peacock тогос notebook дэвтэр apple алим...” зэргээр дуулж болно. Аянд нь мөн сайн тохирч байгаа биз? Ямар ч үгнүүд ямар ч аян дээр тохирох болно.
8. Нүдэнд харагдахуйц газар бичиж тавих
Ариун цэврийн өрөө, компьютерийн дэлгэц, хоолны ширээний хулдаасны доор цөөн хэдэн шинэ үгийг бичиж тавиарай. Энэ арга нь таны нүдэнд тэдгээр шинэ үгнүүдийг дасгаж цээжлүүлэх учиртай юм. Эсвэл хөргөгчин дээрээ “refrigerator”, зурагтынхаа удирдлаганы ард “remote-control” зэргээр нааж, ажлын төлөвлөгөө, хичээлийн хуваарь, бичиг баримтын хавтасны хаяг, компьютер дээрх эд зүйлсээ гадаадаар бичиж байгаарай. Амьдралынхаа бүх талбарт сурсан шинэ үгээ нэвтрүүлээрэй.
9. Ном, өгүүллэг унших
Интерном, “Majestic” зэрэг номын их дэлгүүрүүдэд гадаадын сонгодог болон орчин үеийн зохиолууд эх хэлээрээ зарагддаг. Та тэдгээрээс сонголтоо хийгээд чөлөөт цагаараа уншигтун. Гол нь таны сонирхдог жанрын ном байх ёстой. Унших явцад мэдэхгүй үг гарч ирвэл, эхлээд өгүүлбэрийг нь бүтнээр нь уншиж үгийн утгыг таамаглаарай. Дараа нь толь бичгээс харж таамгаа хир үнэн байгааг заавал баталгаажуул.
10. Хуанли ашиглан цээжлэх
Ширээнийхээ, эсвэл хананы урж авдаг хуанлины хоног тус бүрийн цаасан дээр нэг нэг шинэ үг бичиж орхи. Тэр календар дээр таны ажлын төлөвлөгөө тэмдэглээстэй байдаг бол бүр сайн. Та түүнийг өдөрт маш олон удаагийн давтамжтайгаар харна гэсэн үг. Ийм аргаар сард 30, 2 сард 60 үг цээжлэгдэнэ. Дэндүү хялбар санагдаж байвал нэг хоногийн цаасан дээр хоёр үг бичээрэй.
Зөвхөн англи ч биш, орчин үед эрэлттэй байгаа хятад, япон, солонгос, араб, франц, герман зэрэг хэлнүүдийн шинэ үгийг ч бас дээрх аргуудыг ашиглан цээжилж болно.