(9.30-9.40)
Сайн байцгаануу? “Тэмүүлэл” радио
станц эхлэж байна.Өнөөдрийн дугаарыг сэтгүүлчийн 2а ангийн Саруулзаяа Чимэгбаяр
нар хүргэнэ. Багш оюутнуудда өглөөний мэндийг хүргэээд “Гэгээн өглөө”
булангаа хүргэж байна.
|
Аргын
тооллын:
|
2013.3.5
Мягмар гараг
|
|
|
|
Билгийн
тооллын:
|
23.
Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр
|
|
|
Наран
ургах шингэх:
|
07.30-18.32
|
Тухайн өдөр бар,
нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу
нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг
шийтгэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр
бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь
хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш
мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал 18 цаг 14 минутад эхэлнэ. Үс
шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Үргэлжлүүлээд та бүхэндээ өнөөдрийн цаг агаарын мэдээг
хүргье. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө +2 градус үүлшинэ, шөнөдөө -12 градус үүл багасна.
(Өглөө шиг эх орон)
(11:10-11:20)
Одоо хөгжмийн завсарлагаа хүргье
Өнөөдөр та бүхэндээ дэлхийн сонгодогуудын нэг болох Людвиг Ван Бетховен-Сарны сонатыг бяцхан мэдээллын хамт хүргэж
байна.
20-хон настай гоо үзэсгэлэнт гүнгийн авхайд ухаангүй дурласан суут хөгжмийн
зохиолчийн толгойд юу орсон бол? Өөрийн шавь Жюли Гичардиг санагалзахдаа
Бетховен 1801 онд сарны сонатыг бичжээ. Хөдөөгийн хотоос нийслэд ирж шавь нь болсон
язгууртан гаралтай хөгжмийн их авьяас, аливаа зvйлд шаламгай ч хөнгөн хуудуу
явдалтай 17 настай Жульетта Гвиччарди бүсгүйд Л.В.Бетховен дурлаж уран
бүтээлээрэ цууд гарч их мөнгөтэй болж түүнийг эхнэрээ болгож авна гэж мөрөөдөх
болов Ер нь бол хөөрхөн бүсгүйчүүлд хөл алддаг эр байсан хийгээд энэ удаа халуун
дурлалдаа шатаж түүнд үнэ төлбөргүй хичээл зааж байв. 1801 оны зун Унгарт
хайртай бүсгvйтэйгээ Брунсвик-Коромпа эдлэн газарт амралтаа өнгөрvvлж байхдаа
Жульетта бүсгvйд зориулан "Сарны соната" гайхамшигт бүтээлээ
туурвисан сүүдрэвч нь єнєєг хүртэл яг хэвээрээ хадгалагдан иржээ. Гэтэл
єрсєлдєгч гарч ирж Жульетта бүсгүй гүн Р.Галленбергтэй сууж Итали явжээ.
Жульетта бүсгүйд зориулан хайр сэтгэлээ илчлэн бичсэн алдарт "Сарны
соната" бүтээл нь хожмын үеийн шилдэг романтик хөгжмийн зохиолчдын уран бүтээлчдийн
эхлэлийг тавьжээ. Агуу бүтээл бүхэн эмэгтэй хүнээр хөглөгдөн төрдөг мэт
санагдан. Ай, яасан гуниглуун, яасан сайхан.
(12:5-1:20)
Сонин хачин мэдээ мэдээллээр дүүрэн Хачиртай мэдээ өдрийн хөтөлбөр эхлэж
байна. Хүн бүрийн мэддэг алдарт зохиолч Шекспирийн тухай олонд мэдэгдээгүй 10
баримтыг дэлгэж байна.
1.Агуу жүжгийн зохиолчийн амьд үеийнх нь цор ганц хөргийг олонд дэлгэн
үзүүлсэн ч яг хэрэг дээрээ Шекспир ямар дүр төрхтэй хүн байсныг одоог хүртэл
хэн ч баттай хэлж чадаагүй байна.
2. 18 настай Шекспир нутгийн хөрөнгөтний охин 8 насаар эгч Анна Хатаутай
гэрлэсэн нь бүсгүй жирэмсэлсэнтэй холбоотой байсан. Залуу Шекспир Вустер хотын
хамба ламаас гэрлэлтийг нь албан ёсоор адислахыг хүсэх хэрэгтэй болж байжээ.
3. Аннад Шекспирийн гэрээслэсэн “2-р зэргийн ор” нь ерөөсөө ч доромж бэлэг байгаагүй харин ч эсрэгээрээ
гэр бүлийн анхны хэвтрийг санагдуулах романтик бэлэг тэмдэг байжээ.
4. Шекспирийн жүжгүүдэд үйл явдал еврөпийн өнцөг булан бүрт түүний дотор
Франц, Италид өрнөдөг ч гэсэн, зохиолч өөрөө Англиас гарч үзээгүй нь лавтай.
5. Шекспир англи хэлэнд 1700 шинэ үг нэмж баяжуулсан.
6. Түүний алдарт “Лир Ван” жүжгийн төгсгөл нь эмгэнэлтэй хэмээн 150 жилийн туршид
үзэж байснаас энэ бүх хугацаанд энэ бүх хугацаанд эл бүтээлийг жинхэнэ эхээр нь
хэн ч найруулан тавиагүй.
7. Жүжгийн зохиолчийг амьд байхад нь хамгийн алдартайд тооцогддог байсан “Венера Адонис хоёр” шүлгийг одоо мэддэг хүн маш цөөхөн.
8. Дор хаяж хоёр ч жүжиг нь зохиолчийн утга зохиолын өвөөс ул мөргүй алга
болсон.
9. 12 дахь шөнө, Комедий ошибок жүжгүүдэд байх түүний дуртай ихрүүдийн
тухай дүрийг тэрээр амьдралаасаа олж авчээ. 1585 онд тэр ихэр хүүхэдтэй болсон
бөгөөд хүү Хемнет нь хүүхэд насандаа өөд болж, харин охин Жудит нь 77 насалсан
байна.
10. Шекспирийн бүтээлээр хийсэн хамгийн анхны кино бол “Жон хааны амьдрал” бөгөөд гол дүрд Английн алдарт жүжигчин Герберт Бирбом Три
тоглосон. Киног 1899 онд бүтээжээ.
Та бүхний мэдлэгт бага ч гэсэн нэмэр болсон байх гэж бодож байна. Харин
дараагийн булангаараа та бухэнд сургамжит өгүүллэгээс сонордуулая.
Барималчины
алдаа
Эрт цагт нэгэн алдарт барималчин амьдарч байжээ. Тэр хүмүүсийн барималыг
хийхдээ өөрөө ч ялгаж чадахааргүй тийм
адил хийдэг байж гэнэ. Нэг өдөр мэргэн зурхайч түүн дээр ирээд үхэл
ойртож ирсэнийг дуулгахаад мэдээж хэрэг тэрээр бусдын нэгэн адил үхлээс ихэд
айж, зугтах арга сүвэгчилэн хайж л дээ. Ингээд өөртэйгөө ив ижилхэн 11 баримал
хийж тавиад, эрэлгийн элч хаалга тогшмогц тэдгээр барималуудын дунд орж зогсоод
амьсгаагаа түгжиж гэнэ.
Үүнийг харсан эрлэгийн элч
нүдэндээ ч үл итгэн гайхаж гэнэ. Бурхан хүнийг бутээхдээ хэзээ ч 2 ижил хүнийг бүтээдэггүй
гэдгийг хүн бүхэн мэддэг. Бурхан хэзээ ч хуулбар хийдэггүй бөгөөд жинхэнэ эх
дүрийг ганцхан хувь бүтээдэг. Гэтэл юу болох нь энэ вэ? 12 ав адилхан хүмүүс
байдаг. Тэр зөвхөн нэг л хүнийг аваачихаар энд ирсэн шүү дээ...
Эрлэгийн элч ялгаж чадаагүй тул
яаран сандран буцлаа. Буцаж ирээд бурханаас та чинь юу хийчихээ бэ? Тэнд чинь
ав адилхан 12 хүн байж байдаг, гэтэл би зөвхөн нэгийг нь л авч ирэх ёстой
байсан шүү дээ. Би яаж ялгаж таних ёстой юм бэ гэж асуужээ.
Бурхан инээгээд эрлэгийн элчийг
гараараа дохин ойртуулад тэдгээрийн дотроос жинхэнэ хүнийг яаж олох түлхүүрийн
үгийг чихэнд нь хэлж өгөөд За чи одоо явж барималчны нуугдаж байгаа өрөөнд
ороод энэ үгийг хэл гэжээ. Эрлэгийн элч тээнэгэлзэнгүйгээр Энэ бүтэх болов уу
гэж асуув. Бурхан хариуд нь санаа зоволтгүй ээ очоод оролдоод үз гэжээ.
Ингээд эрлэгийна элч барималчны
нуугдсан өрөөнд орж ирмэгцээ бурханы зааж өгсөн ёсоор хэн нэгэнтэй харицаж
байгаа юм шиг Ноёнтоон~ нэгээс бусдийх нь бүх зүйл төгс төгөлдөр болжээ. Та маш
сайн ажиллажээ. Гэхдээ нэг зүйлийг анзаараагүй байна. Энэ чинь таны алдаа болж
гэлээ. Барималчин нуугдаж байснаа ор тас мартаж түүний өмнө үсрэн гарч ирээд
Алдаа гэнэ үү? Гэж асуужээ. Эрлэгийн элч ингээд чи надад баригдлаа. Өөрийгөө
нуугдаж байгаагаа мартсан чинь л чиний цорын ганц алдаа байжээ гэжээ.
Энэ өгүүллэгээс бидний ойлгож авах ёстой зүйл бол хүн өөрийн алдаагаа
хүлээн зөвшөөрдөггүй биедээ хир халдааддаггүй зан нь л хамгийн том алдаа нь
болж байдаг юм.
Оютнууд маань сургууль дээр болж буй үйл ажлыг тэр болгон дор бүрт нь мэдэж
амжилгүйгээс болж цагийг нь тулгаж аливаа зүйлийг хийдэг. Тиймээс энэ удаагийн
Халуун Зар буландаа ойрын хугацаанд сургууль дээр зохиогдох үйл ажлуудыг
сонордуулъя.
·
03сарын
07 ны 15 цагаас Эх хэл, өв уламжлал Ёс заншлын баяр тэмдэглэх тул
оюутнууд идэвхитэй оролцоно уу.
Зохиогдох уралдаан тэмцээн:
-Монгол хэл бичиг, уран зохиол,түүх, улс төрийн хичээлийн чиглэлийн дагуу
асуулт хариултын тэмцээн
-Түргэн хэллэгийн тэмцээн
-Монгол наадгай
-Дайралцаа
-Ерөөл магтаал, оньсого
-Зүйр үг, хэлц үг хэллэг
Тэмцээнд оюутнууд багаар оролцоно. Нийт багш оюутнууд үндэсний хувцастайгаа
ирнэ.
·
Жил
бүр зохиогддог хаврын спортын наадам 2013 оны 3 сарын 9, 10 нд Баянгол дүүргийн
28р дунд сургуульд болно. Тэмцээнд бүх анги хамт олон болон тэнхимийн баг
бүрэлдэхүүн оролцох боломжтой. Илүү дэлгэрэнгүйг зарлалын самбараас харна уу.
·
Кино
клуб энэ улиралд М.Батзориг багшийн удирдлаганд ажиллах болсон тул сонирхож
байгаа оюутнууд урлах эрдмийн тэнхимийн эрхлэгч Г.Оюунчимэг багшид бүртгүүлнэ
үү. 2013 оны 3 дугаар сарын 15 наас эхлэн баасан гариг бүрт 15 цагаас 201 тоот
ангид хичээллэнэ.
·
Хадгаламж
банк оюутны тэтлэгийн картыг 3 сарын 10ныг хүртэл үнэ төлбөргүй нээж өгч байна.
Утас : 1881
Энэ хүрээд манай
өдрийн хөтөлбөр өндөрлөж байна. Нийт багш оюутнууддаа ажлын болон
сурлагын өндөр амжилт хүсье ! Эфирт сэтгүүлчийн 2а ангийн оюутан Чимэгбаяр
Саруулзаяа




